Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII НААДМЫН ЗУНЫ СПОРТЫН ТӨРӨЛ БОКСЫН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН


МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII НААДМЫН ЗУНЫ СПОРТЫН ТӨРӨЛ БОКСЫН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Монголын хүүхдийн спортын VIII наадмын зуны спортын төрөл боксын Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 03 дугаар сарын 04-06 ны
өдрүүдэд Монголын боксын холбоотой хамтран Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны спорт зааланд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд:
Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч Б.Угтахбаяр
“Барселон-1992” Олимпийн наадмын боксын 60 кг жингийн хүрэл медальт,Ази тивийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин,“Барселон клубын дасгалжуулагч Н.Баярсайхан
Монгол Улсын Гавьяат тамирчин, Пан азийн аварга, WBA холбооны 2 удаагийн дэлхийн аварга, ХХ зууны манлай тамирчин Д.Лхагва
Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх боксын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Т.Чулуунтөмөр нарын хүндэт зочид хүрэлцэн ирж оролцлоо.
Тэмцээнд бага, дунд, ахлах насны ангилалын 34 жинд 18 байгууллагын 120 гаруй өсвөр үеийн тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж ахлах насны ангилалд тэргүүн байрт шалгарсан тамирчид зуны шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Багийн нийлбэр дүнгээр:
Тэргүүн байрт: Э.Гаваа дасгалжуулагчтай 7-р дунд сургууль
Дэд байрт: Батдорж дасгалжуулагчтай 118-р сургууль
Гутгаар байрт: Д.Орхон дасгалжуулагчтай Fower up клуб тус тус шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчид, дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилтыг хүсье.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.